ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Өнөөдөр 2022.05.04. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 05 цаг 30 минутад мандлаа, 20 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатар хотод 16 хэмийн дулаан, бага зэргийн бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын гал сөнөөгчдийн баяр, Дэлхийн өгөх өдөр, Астматай тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа бол Замби улсад Хөдөлмөрийн баяр, БНХАУ-д Залуучуудын өдөр, Латвид Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр, Тонгад Угсаа залгамжлах хунтайжийн төрсөн өдөр, Японд Ногоон байгууламжийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч агсан Хосни Мубарак, Их Британийн бүжигчин, “Оскарын” шагналт Одри Хэпберн, Испанийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Сеск Фабрегас, Филиппиний жүжигчин, загвар өмсөгч Андреа Торрес, Японы сүмоч Аби Масатора зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1715 оны энэ өдөр Парис хотод анхны эвхдэг шүхрийг бүтээжээ.

1896 онд Лондон хотноо “Daily Mail” сонины анхны дугаар гарав.

1904 онд Хенри Ройс, Чарльз Роллс нар “Роллс-Ройс” нэртэй автомашины үйлдвэрлэлийг эхлүүлж байжээ.

1924 оны энэ өдөр Парис хотод VIII Олимпын их наадам нээлтээ хийв.

1927 онд АНУ-д Кино урлагийн академи байгуулагдав. Тун удалгүй тус академи Оскарын шагналыг бий болгожээ.

1979 оны энэ өдөр Маргарет Тетчер Их Британийн Ерөнхий сайд болсон анхны эмэгтэй болж байв.

1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцыг тойрсон нүүлгэн шилжүүлэх бүсийг 30 км хүртэл нэмэгдүүлжээ.

Өнөөдөр үс засуулвал бие, эрхтний хүч сайжирна.

Эл өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top