ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Өнөөдөр 2022.05.06. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 05 цаг 27 минутад мандлаа, 20 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 14 хэм, шөнөдөө -5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хоолны дэглэмийг эсэргүүцэх олон улсын өдөр, Дэлхийн нууц үгний өдөр. Данид өнөөдөр Кофены баяр, АНУ-д Сувилагч нарын өдөр, Украинд Явган цэргийн өдөр, Ямайкад Багш нарын өдөр.

Энэ өдөр Францын хувьсгалч Максимилиан Робеспьер, Хойд туйлд нохой чаргаар анх удаа хүрсэн АНУ-ын адмирал Роберт Эдвин Пири, Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фрейд, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин, продюсер Жорж Клуни зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1833 оны энэ өдөр АНУ-д анхны ган анжсыг үйлдвэрлэжээ.

1840 оны энэ өдөр анхны шуудангийн маркийг албан ёсоор эргэлтэд оруулав.

1872 онд Англид хөлбөмбөгийн цомыг бий болгожээ.

1889 оны энэ өдөр Парис хотноо болсон Дэлхийн үзэсгэлэн худалдааны үеэр Эйфелийн цамхгийг олон нийтэд зориулан албан ёсоор нээжээ.

1940 онд Норвегийн алтны нөөц Англид буужээ. Алтны нөөцтэй хамт Норвегийн хааны гэр бүл, Засгийн газрын гишүүдийг нүүлгэн шилжүүлжээ.

1953 онд мэс засалч Жон Гиббон зүрхний нээлттэй мэс засал хийх үеэр анх удаагаа хиймэл зүрх, уушгийг ашиглажээ.

1986 оны энэ өдөр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаар албан ёсоор зарлаж байжээ.

1998 онд Стив Жобс анхны “iMac” компьютерыг танилцуулав.

2001 оны энэ өдөр Ромын пап II Жон Пол Сирид айлчлах үеэр исламын сүмд орсон анхны пап болж байв.

Энэ өдөр үс засуулвал эд мал арвижна.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top