Халдлагад өртсөн Оросын элчин сайд болсон явдлын талаар тайлбар хийв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

ОХУ-аас Польш улсад суугаа элчин сайд Сергей Андреев өөр рүү нь улаан өнгийн шингэн цацсан талаар тайлбар хийжээ. Түүний хэлснээр, цагдаа нар дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангаагүй тул энэ хэрэг гарчээ.

Элчин сайдын ярьснаар жил бүр Ялалтын баярын өдөр Зөвлөлтийн дайчдын дурсгалын газар цэцэг өргөж, “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээг зохион байгуулдаг байна. Энэ жил Польшийн эрх баригчид энэхүү арга хэмжээнээс татгалзах санал тавьсан гэнэ.

Тэрбээр дурсгалын хөшөөнд цэцэг өргөх тухай мэдэгдсэн ч Варшав хотын цагдаа тэдний аюулгүй байдлыг хангаагүй байна. Хэрэг явдал гарсны дараа хууль хүчнийхэн ирж, дипломатуудад явахад нь тусалжээ.

Элчин сайд болон дипломат ажилтнууд гэмтэл бэртэл аваагүй гэнэ.

Москва болсон хэрэг явдалтай холбогдуулан Варшавт хатуу эсэргүүцэл илэрхийлжээ.

Ялалтын баярын өдөр Оросын элчин сайд Сергей Андреев гэргий, дипломат ажилтнуудын хамтаар Жвирки, Вигуры гудамж дахь Зөвлөлтийн цэргийн дурсгалын оршуулгын газар иржээ. Автомашинаас гарахад нь Украины туг барьж, улаан будагтай даавуу нөмөрсөн хүмүүс Оросын эсрэг уриа хэлж, элчин сайдыг бүсэлсэн байна. Тухайн үед тэр газар цагдаа нар байгаагүй аж. Дипломатууд дурсгалын газар руу хэдхэн алхам хийсэн ба тэднийг цааш явуулаагүй байна. Цугларсан олон элчин сайд болон дипломат ажилтнууд руу улаан өнгийн шингэн /элчин сайдын хэлснээр, жимсний шүүс/ цацжээ. Хэдэн минутын дараа цагдаа ирж, дипломатуудад явах боломж олгосон байна.

Польшийн Дотоод хэргийн сайд Мариуш Каминский элчин сайдад халдсан явдлын талаар Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж буй Оросыг эсэргүүцэгчдийн үйлдэл зүй ёсных байсан. Нөхрөө эх орноо хамгаалуулахаар тулаанд илгээсэн Украины эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл ойлгогдохуйц байна гэж жиргэжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элдэв(66.181.185.178) 2022 оны 05 сарын 12

Хогийн гарууд ганц хүн рүү дайраад

0  |  0
Zochin(126.194.223.32) 2022 оны 05 сарын 14

Barag hui negdliin ueseel daisagnagch hoyor tal elchid gar hurdeghui bichigdeegui huultai baisan shuudee. Ed buue jinhen fashistuud bna daa.

3  |  0
007(66.181.161.21) 2022 оны 05 сарын 14

элчийг яавал яадаг билээ манай өвөг дээдэс маань

2  |  0
Уншигч(66.181.190.118) 2022 оны 05 сарын 11

Улаан оросууд фашистын германтай хамтарч 39 онд польшийг 2 талаас нь эзэлж аван, төв талбайд цэргийн жагсаал хийж байсан түүх бий шүү, тэгэхээр яаж хүлээн зөвшөөрөх вэ, аргагүй юм.

1  |  3
Зочтн(139.5.218.84) 2022 оны 05 сарын 14

Ллрын Польшууд Орос туслаагүй бол ёстой хүйс тэмтрүүлж бсан хөгийн амьтад шүү дээ. Гэтэл одоо фашизмыг дэмжсэн л тууж явах юм. Тус мэддэггүй новшнууд бурхны гэсгээл хүртэх л болнл.

12  |  3
Ааааа(202.21.108.235) 2022 оны 05 сарын 14

Бандерын нацистуудыг Польшруу шахаад оруулчаасай. Ляхууд ахиад толгойгоо жоотуугаар цөмлүүлж байж ухаан суух биз

15  |  2
Нараа(49.0.179.88) 2022 оны 05 сарын 12

Польш их соёлжсон гэж сонссон ийм бүдүүлэү байх байсан юм уу

7  |  2
Иргэн(37.167.197.15) 2022 оны 05 сарын 14

Ивануудыг хаа явсан газар нь хөө

6  |  15
Top