ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Өнөөдөр 2022.05.17. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 05 цаг 11 минутад мандлаа, 20 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ирландын дуучин Эния Бреннан, Америкийн “Nine Inch Nails” хамтлагийг үүсгэн байгуулагч, дуучин Трент Резнор, Беларусын дуучин, жүжигчин Анжелика Агурбаш, Оросын «Блестящие» хамтлагийн дуучин Ксения Новикова, Канадын уран гулгагч, олимпын аварга Тесса Вертью зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979 оны энэ өдөр “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагджээ.

1992 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1718 оны энэ өдөр Английн хуульч Жэймс Пакл дэлхийн анхны пулемётны патент авчээ.

1861 оны энэ өдөр Томас Кукийн дэлхийн анхны аялал жуулчлалын агентлаг дэлхийд анх удаагаа жуулчдын багийг Лондоноос Парис руу илгээсэн байна.

Мөн оны энэ өдөр Лондонд анх удаагаа өнгөт зураг олны хүртээл болжээ.

1865 оны энэ өдөр Олон улсын Харилцаа холбооны холбоо үүсгэн байгуулагджээ.

1954 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх сургуулиуд дээр арьс өнгөөр ялгаварлахыг хууль бус гэж зарлажээ.

1983 оны энэ өдөр Израил, Ливан улсууд энхийн гэрээ байгуулсан байна.

Энэ өдөр үс засуулвал өвчин ирнэ.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top