“Азовсталь”-иас Украины шархадсан цэргүүдийг гаргаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Украины Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрээс Украины шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Оросын тал шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай тохиролцоонд тус үйлдвэрт хорогдож буй Украины цэргүүдийн төлөөлөлтэй энэ сарын 16-нд хүрчээ. Даваа гарагийн өглөө “Азовсталь”-иас цагаан туг өргөсөн есөн цэрэг гарч ирж, хэлэлцээ хийсэн байна.

Үйлдвэрийн бүсэд хүмүүнлэгийн коридор нээж, хүндээр шархадсан 53 цэргийг Донецкийн Новоазовскийн эмнэлэгт,  хөнгөн шархадсан 211 цэргийг Оленевкад хүргэж байна. Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Малярын мэдээлснээр, нийт 260 гаруй цэргийг үйлдвэрийн бүсээс нүүлгэн шилжүүлээд байна. Тэднийг солилцооны журмаар Киевийн хяналтад буй бүс нутагт шилжүүлэхээр төлөвлөж байна.

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдэгдсэнээр, “Азовсталь” үйлдвэрт хорогдож буй анги, нэгтгэлийн дарга нарт бие бүрэлдэхүүнийг амьд авч үлдэх тушаал өгчээ. “Мариуполийн хамгаалагчид бол манай үеийн баатрууд. Тэд түүхэнд үлдэнэ” гэж тус штаб онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Украины баатрууд Украинд амьдаараа хэрэгтэй. Энэ бол бидний зарчим. Үлдсэн цэргүүдийг аврах ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Азовсталь” үйлдвэрийн бүсээс Украины цэргүүдтэй 10 орчим автобус гарчээ.

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.126.89.129) 2022 оны 05 сарын 19

Ukrain tcergiin bie buteldehuuniihee 90% aldsan odoo baildah chadvargui bolson.Nato;ebropoos hulsnii baagiinuud irsen bolovch heregleh yostoi baisan zevseg tehnikiin natogiin teeveriin ongotcnoos bbulgaad huraatcan baihad n orosuud giper puujingaar gazartai tegshilsen gene. Zelinskii oiriin hureenii heden nuhdiin hamt gadaadruu garahaar Amerikaas tuslaltcaa hussen baina.zelinskii kaput bolloo huurhii

0  |  0
Сибирь(192.82.68.10) 2022 оны 05 сарын 19

Наци нөхдийг цөллөгөнд явуулж барж биш мэрж идэх замаар дуусгах хэрэгтэй.

0  |  0
зочин(202.21.107.120) 2022 оны 05 сарын 17

Бууж өгсөн ч гэсэн Азов хорооны цэргүүдийг бүгдийг нь шүүхээр оруулна гэж мэдэгдсэн байсан.

0  |  0
Зочин(103.26.194.179) 2022 оны 05 сарын 20

Бууж өгсөн нь дээр дээ. Зэлэнскийг хүлээвэл тэндээ дуусна

2  |  0
Зочин(103.26.194.179) 2022 оны 05 сарын 17

Цагаан туг барьж гарч ирж бууж өгсөн

1  |  0
Монгол(64.119.20.156) 2022 оны 05 сарын 17

Ийм л гөлөгнүүд биендээ хас тэмдэг шивүүлчээд энгийн иргэдийг алдаг мөртлөө яг байлдаад ирэхээр өмдөндөө гоожуулаад чичирч зогсоно л доо. Бас баатрууд гэчжээ. Хулихнууд.

2  |  0
Зэв(139.5.217.64) 2022 оны 05 сарын 20

Бандеровчууд хайр даахгүй дээ. Өөрсдийнх нь аргаар устгах хэрэгтэй.

3  |  0
Нацист хохол(202.126.89.13) 2022 оны 05 сарын 19

Бууж өгч олзлогдож байхад !!! Үхсэний аврах ажиллагаа

3  |  0
зочин (66.181.188.23) 2022 оны 05 сарын 17

оросуудад үйлдвэр хэрэгтэй тэр бол гангийн том үйлдвэр шүү дээ ашиггүй зүлй хэзээ ч хийхгүй дээ энэ бол Путин

1  |  0
Байдён(66.181.161.70) 2022 оны 05 сарын 19

Орос яагаад 30 -40 мётр газрыг цөиөлдөг бетон эюддэг шгуппдэж ордог бөмбөгөө азовстальд хаяхгүй байна вэ тэнд но той лабортори.их чухал юмнууд байгаа болов уу

4  |  0
Ц(203.91.115.49) 2022 оны 05 сарын 17

Бандер сданууд иргэдээр бамбай хийгээд хар тамхи нь дуусаагүй байхдаа их том байсаан

4  |  1
orosuud yu gej sulah(202.55.191.130) 2022 оны 05 сарын 17

bvgdiig emchileed daraa tseregiin shvvheer oruulij tseregiin gemt hereg vildsen tul yl ogj horin doo...

2  |  1
Top