Японы эзэн хаан Нарүхито өнөөдөр /2022.05.23/ тул улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг өөрийн өргөөндөө хүлээн авлаа.
Эзэн хаан Нарүхито угсаа залгамжлах хунтайжийн хувиар тухайн үед АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Жо Байдентай 2013 онд уулзаж байжээ. 2019 онд Японы эзэн хаан Нарүхито Доналд Трампын хүлээн авч, уулзаж байв.
Эзэн хаанд бараалхсаны дараа Жо Байден Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ эхлүүлэв. Тэрбээр АНУ нь Японыг батлан хамгаалах байр сууриндаа хатуу зогсож байгааг батлаад сорилтын эсрэг хамт тэмцэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
Байден “Япон, АНУ-ын холбоо нь бүс нутаг төдийгүй, дэлхий дахинд эерэг хүч болж, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тулгуур нь болж байна” гэж мэдэгджээ.
Талууд Украин дахь цэргийн ажиллагаа, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ, Хятадын нөлөөг сөрөх бодлого, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна.
Айлчлалын хүрээнд Жо Байден мягмар гарагт Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээний дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Уулзалтад Япон, АНУ, Энэтхэг, Австралийн төр, засгийн тэргүүн нар оролцоно.
Сэтгэгдэл ( 1 )
Минималист байдал гэдэг энэ байх даа.