ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Өнөөдөр 2022.05.24. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 05 цаг 04 минутад мандлаа, 20 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Жим Бродбент, жүжигчин Альфред Молина, Кристин Скотт Томас, Японы найруулагч Синъичиро Ватанабэ, Францын хөлбөмбөгч, жүжигчин Эрик Кантона, Украины дуучин, “Eurovision” наадмын 2004 оны ялагч Руслана зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1949 оны энэ өдөр БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1844 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа цахилгаан мэдээ илгээжээ. Цахилгааныг Вашингтоноос Балтимор руу илгээж байв.

1925 оны энэ өдөр Оросын алдарт “Комсомольская правда” сонины анхны дугаар хэвлэгджээ.

1950 оны энэ өдөр алдарт жүжигчин Ингрид Бергман, найруулагч Роберто Росселлини нарын хурим болов.

1956 оны энэ өдөр Швейцарын Луганод “Eurovision” дууны тэмцээн анх удаагаа зохион байгуулагдсан юм.

1969 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “Get Back” дуу тав дахь долоо хоногтоо Америкийн хит парадыг тэргүүлжээ.

1993 оны энэ өдөр Эритрей улс Этиопоос тусгаар тогтножээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top