Киев боомтуудаа минагүйжүүлбэл ОХУ Украины үр тариаг усан замаар тээвэрлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор нээхэд бэлэн гэж ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгдэв.
Москва мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх сонирхолтой ямар ч талтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж тэрбээр онцолжээ.
Үүнээс өмнө Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Москва хүнсний аюулгүй байдлын асуудлыг зэвсэг болгон ашиглаж байна гэж мэдэгдэж байсан билээ.
Хүнсний асуудлыг хориг, хязгаарлалтыг тэглэх зэрэг цогц байдлаар шийдэх учиртай гэж Руденко онцлоод Украины зүгээс ачаа тээврийн хөлөг онгоц зогсож буй боомтуудыг минагүйжүүлэх шаардлагатай гэжээ. Үүний тулд Оросын тал хүмүүнлэгийн коридор нээхэд бэлэн гэв.
Сэтгэгдэл ( 0 )