ДУНДГОВЬ: 1136 шувуу тоологдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран шувууны тандалт судалгаанд ажиллав.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2022 оны тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Говь-Сүмбэр аймгийн Хаялага, Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрд, Цагаандэлгэр сумын Их Цэгээн нууранд шувуудын ажиглалт тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тандалт судалгааны үед ЗӨСҮТөвийн биологич С.Мөнгөнбагана, болон Биологийн хүрээлэнгийн доктор, шувуу судлаач Д.Идэрбат нартай хамтран ажиллаж туршлага солилцон, тандалтын шинэ зааврыг хэрхэн баримталж ажиллах, шувууг зөв таньж тодорхойлох, тооллого хийх арга зүйд суралцав. Судалгаагаар дээрх 3 нуур усны орчимд 62 зүйлийн 1136 шувуу тоологдлоо. Ажиглалт судалгааны үед шувууны үхдэл, зэм тааралдсангүй, хөдөлгөөний идэвх муутай, зан байдал дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн шинж тэмдэгтэй шувууд ажиглагдсангүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top