Донецкийн Дээд шүүх гаднын хөлсний цэргүүдэд цаазын ял оноов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Донецкийн Дээд шүүх Украинд тулалдаж байсан Их Британийн хоёр, Мароккогийн нэг хөлсний цэрэгт ялын дээд хэмжээ оноожээ.

Донецкийн хуулийн дагуу Эйден Асли, Шон Пиннер /Их Британи/, Саадун Брагим /Марокко/ нарыг буудан хороох гэнэ. Тэд нэг сарын дотор давж заалдах эрхтэй. Шүүх хурлыг даргалагчийн мэдээлснээр, Шон Пиннерийг Их Британид алан хядагч гэж үзэн, Ирак, Сирид цэргийн ажиллагаанд оролцсоны төлөө эрэн сурвалжилж байжээ. Лхагва гарагт /2022.06.08/ хөлсний цэргүүд өөрсдийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Мариуполь хотод олзлогджээ.

Донецкийн тэргүүн Денис Пушилин цаазын ял авсан хөлсний цэргүүд гэмт үйлдлээ нуулгүй, нийгмийн сүлжээнд баримтуудаа нийтэлдэг байсан тухай мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик НҮБ цаазын ялын эсрэг байр суурьтай байдаг гээд Украинд олзлогдогсдын талаар олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон Женевийн конвенцыг баримтлахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.183.147.168) 2022 оны 06 сарын 10

Bolj muusain novshnuud...ahahahahahahaha...UN iin ter neg gachin yum zailaarai...

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 10

Parantsiin hulsunii tseeg uuruusuu gutarj hudald huuragdan aimshagtai alag Ukeranii tergvvd .Oltsonii 3 oros tsergiig gariig ni ard ni hvlj hevtvvleed tsunduu tsudtai ni holij zodsonii daraa gudamjind buudaj alsaniig nvdeeree vzeed sejeg durgvi ni hvrj hutagluugaa butsasan tegeed ene dainii vneniig yarij ihelsen zaluu gerj boloos .Orosiin telvizeer Ukeranii pashistuudiin vneniig yarihdaa mash boginio amisgaagaar mash zogsoltgyi 20 minut yarij baisan .Parants minii nutagiin tergvvnvvd iim ajilgaa Ukeranii pashizam nionazizamiig demjij baigaa vneheer surgvi hvrj oi gutaj bna gesen.

0  |  0
зочин(124.158.67.25) 2022 оны 06 сарын 12

зөв шийдвэр тэр орос цэргийг амьдаар нь цовдолж шатаасан нөхдүүдийг бол олж цаазлах хэрэгьтэй

5  |  0
zochoin(202.21.108.207) 2022 оны 06 сарын 10

mash zuv, 18 onoos orsuudiin esreg ajillasan angli hulsuur hun alagchid

2  |  1
Top