Женнифер Лопесийн экс нөхөр ХАЙРАА олжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

 

Супер од Женнифер Лопестой 2017 оноос эхлэн үерхэж, 2019 онд сүй тавьж байсан Алекс Родригес шинэхэн хайрттайгаа Италийн Капри хотноо зугаалж яваа аж. Жейло болон Алекс нар 2021 онд сүйгээ албан ёсоор цуцалсан бөгөөд Жейло хуучны хамтрагч Бен Аффлектай эргэн нийлээд буй.

Харин 46 настай Алексийн хувьд 25 настай Кэтрин Пэйжитт хэмээх шаргал үст загвар өмсөгч бүсгүйтэй болзох болсон бөгөөд тэд хамгийн анх энэ оны эхээр болсон Play Off-ийн тоглолтыг хамт үзэж байхдаа папарацид өртөж байжээ.

Тухайн үед Алексийг хэн нэгэнтэй хайр дурлалын романс үүсгээгүй хэмээх тайлбар гарч байсан бол энэ удаад тэднийг болздог гэх хангалттай нотлогоо ийнхүү гарч ирсэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(82.222.98.84) 2022 оны 06 сарын 14

Хөгшин хар юмнуудыг л ””үерхүүлчих”” юм байна дөө

1  |  0
Top