Мэрлин Монрогийн даашинзыг СҮЙТГЭСЭН Ким Кардашъяан ХАТУУ шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Реалити шоуны од Ким Кардашъяан өнгөрөгч тавдугаар сард болсон "Met Gala" шагнал гардуулах ёслолын улаан хивснээ домогт Мэрлин Монрогийн өмсөж байсан гоёмсог даашинзтай ирж олныг шуугиулсан. Тус даашинзыг өмсөхийн тулд их хэмжээний жин хаясан тэрээр хатуу шүүмжлэлд өртжээ. 

Мэрлин Монрогийн эд зүйлсийг цуглуулдаг Скотт Фортнер Кимийг Монрогийн даашинзанд их хэмжээний хохирол учруулсан тухай мэдээлжээ. Тус даашинз Кимийг хэчнээн жин хассан ч таарахгүй байсан учир материалд нь өөрчлөлт орж суналт үүссэн байсан гэнэ. Мөн зарим шигтгээ нь унаж, оёдол нь суларсан, мөн нэмэлт оруулга оруулсан зэргээр их хэмжээний элэгдэлд орсон байсан тухай ярьжээ. 

 

 

Тус даашинзыг хадгалан үлдээхийн тулд их хэмжээний хүчин чармайлт гарсан тухай тэрээр онцлон тэмдэглэжээ. Олон улсын музейн зөвлөлөөс "Түүхэн хувцсыг хэн ч байсан өмсөж болохгүй. Тус хувцас хувийн цуглуулагчдын өмч байсан ч болохгүй. Энэ бол хүн төрөлхтний хувьд өв" хэмээх тайлбарыг хийсэн. 

Уг даашинзыг 2016 оноос хойш тусгай температуртай орчинд хадгалж байсан бөгөөд Монрогоос хойш хэн ч өмсөөгүй байсан ажээ. 

 

 

Ким Кардашъяан тус даашинзыг өмсөхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Сар гаруйн хугацаанд зөвхөн ногоо идэж, гүйлтийн зам дээр олон цагийг өнгөрөөж, өдөрт хоёр удаа хөлөргөдөг хувцас өмсөж байсан гэнэ. Түүний энэхүү дэглэм нь олон хүний шүүмжлэлд өртсөн. Ийнхүү жингээ хассан ч даашинзны цахилгаан татагдахгүй байсан учир гадуураа үслэг хүрэм нөмөрсөн аж. 

Зарим хүмүүс түүнийг нас барсан эмэгтэйн даашинзыг өмсөх гэсэн ханашгүй хүсэл нь даашинз болон өөрийг нь сүйтгэсэн хэмээн шүүмжилж эхэлжээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bella Bella(202.126.90.37) 2022 оны 06 сарын 18

Ta nar odoo yu gd Kimberlyg muulaad bgan buduunbogs jih shig, uneheer daichin, mundag busgui, odoo negent omschihson yumig yahawdee

1  |  0
irgen(202.9.46.158) 2022 оны 06 сарын 18

uunii buduun bugsund yaaj oroh ym bede.ydaj uur emegtei bsn bol bolohl blaa..uuriiguu medehguu denduu deeguur bodoj de hahaha

1  |  0
9999(192.82.84.105) 2022 оны 06 сарын 17

Savaagui nohoi sarand hutsana gegcheer.Tentger bogsndoo chihed urchihla.Omsuulej l bdg .

1  |  0
Hhi(64.119.23.155) 2022 оны 06 сарын 17

USA-d xicneen unet zuil blede...

1  |  1
Зочин(202.21.107.90) 2022 оны 06 сарын 18

Бүдүүн өгзгөө чихсээр байгаад өмссөн ухаантай юм байна л даа. Тэнтгэр хог чинь.

1  |  4
Zochin(192.82.81.123) 2022 оны 06 сарын 17

Oo muu uduun bugs ugaasaa l yaj bagtdiin oilgomjtoi l bsiishdee odoo yay gehev dee

4  |  1
Kk(84.16.238.46) 2022 оны 06 сарын 17

Haha hiimel huh bugs tultal ni chihzen huuhen yahnuudee hairan dress

16  |  3
Kk(84.16.238.46) 2022 оны 06 сарын 17

Haha hiimel huh bugs tultal ni chihzen huuhen yahnuudee hairan dress

5  |  0
Top