Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

 

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгийг баталжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Байден 2024 онд дахин нэр дэвшихээр төлөвлөж буйгаа нэг бус удаа мэдэгдэж байсан гэж CNN агентлагт ярьжээ.

“The Hill” сонинд өмнө нь бичсэнээр, 79 настай Байден АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамад 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа ярьж байжээ. Түүний рейтинг доогуур байгаа тул дахин өрсөлдөхөд нь саад болно гэж бичиж байсан бол “The American Conservative” сэтгүүл Байдены өндөр нас, эрүүл мэндийн асуудлаас дахин сонгогдож чадахгүй гэж онцолж байжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жан-Пьер АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгчийн настай холбоотой асуудалд бус АНУ-ын ард иргэдийн ажил, амьдралыг сайжруулах асуудал дээр анхаарлаа төвлөрүүлдэг гэж мэдэгджээ. 2024 онд Жо Байден 82 настай байх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top