К-Попын хаан G-Dragon "Vogue" сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

К-Попын хаан гэгддэг G-Dragon "Vogue Korea" сэтгүүлийн долоодугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. 

"Human Chanel" гэгддэг тэрээр "Chanel" брэндийн хувцсаар гоёсон байх бөгөөд хайнга хэрнээ дэгжин байдлын илэрхийлэл болсон түүнийг "төрөлхийн алдартан" хэмээн фенүүд нь дүгнэжээ. 

Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай тэрээр саяхан хайр дурлалын асуудлаар цуурхалд өртсөн. Түүнийг "Blackpink" хамтлагийн гишүүн Жэннитэй үерхэж байгаад салсан хэмээх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд тэд хоёул "Chanel" брэндийн нүүр царайгаар ажилладаг.

Уран бүтээлийн хувьд "Big bang" хамтлаг эргэн ирэлтээ хийсэн ч хамтлагийн гишүүн ТОП соло карьераа хөөхөөр болсноо зарласан. Гэсэн хэдий ч хамтлагийн үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд хамтлагийн гишүүд соло карьераа үргэлжлүүлэх төлөвтэй байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top