АНУ: Киев зэвсгийн хүсэлтээ байнга өөрчилдөг

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Украины талаас хүсэж буй зэвсэглэлийн жагсаалт байнга өөрчлөгддөг тул АНУ болон холбоотнуудад Киевт цэргийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна гэж АНУ-аас НАТО-гийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жулианн Смит мэдэгджээ.

Үүнээс гадна ихэнх улс орнууд нөөцөө шавхаад байна гэж Смит онцолсон байна. Түүний хэлснээр, Киевийн тавьж буй шаардлагын жагсаалтыг өдөр тутам авч үзэх шаардлага гарч байна. Хүсэлтийн жагсаалт цуварч байгаа. АНУ холбоотнуудын хамтаар хэн, ямар зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэдгийг авч хэлэлцэж байна. Хүсэлт байнга өөрчлөгдөж байгаа тул асуудлыг шуурхай шийдвэрлэхэд хүндрэлтэй байна гэжээ.

АНУ-ын ихэнх холбоотнууд зэвсгийн нөөцөө шавхсан тул Киевт ямар тусламж үзүүлэх боломжтойгоо тодорхойлж байна гэж Смит тодруулжээ. Мягмар гарагт /2022.06.14/ Украины батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр Киев өрнөдийн орнуудаас хүссэн зэвсэглэлийн дөнгөж 10 хувийг хүлээн авсан тухай мэдэгдсэн билээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2022.06.15/ Киевт нэг тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх болсон тухай мэдэгдсэн. Тусламжийн багцад хөлөг онгоц эсэргүүцэх далавчит “Гарпун” пуужин, 18 их буу, их бууны 36 мянган сум, “HIMARS” пуужин харвагч систем зэрэг зэр зэвсэг багтжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.234.8.160) 2022 оны 06 сарын 17

Хаха.нөгөө тэнэг ногоон нь бүр дүрдээ ороод эрхэлдэг болж л дээ

0  |  0
хаха(66.181.160.56) 2022 оны 06 сарын 17

нато удахгүй сүйрнэ

0  |  1
Anu giin anal(66.181.161.116) 2022 оны 06 сарын 16

Nuguu suga anuu pizdaag heseg chaadag bsan sh te haha

0  |  0
Оркуудын сайт(103.57.92.142) 2022 оны 06 сарын 16

Мандахбаяр гэж МАН болон Оркуудын Холбооны Улсаас (оху) тэжээгддэг долоогч бнаа хөөрхий

1  |  4
Top