НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд олон жил шаардагдаж болзошгүй гэж мэдэгджээ.
Германы “Bild am Sonntag” хэвлэлд бичсэнээр, тэрбээр мөргөөлдөн хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулахдаа “Үүнийг хэн ч мэдэхгүй. Олон жил үргэлжилнэ гэдэгт бэлтгэлтэй байх ёстой. Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоож болохгүй. Хэт өндөр үнэ төлсөн ч хамаагүй тус улсыг дэмжих ёстой” гэжээ.
Үүнтэй зэрэгцэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украин дахь зэвсэгт мөргөлдөөн олон жилээр сунжирч магадлалтай. Гэсэн хэдий ч Киевийн эрх баригчдыг дэмжих асуудал дээр өрнөдийн шийдэмгий байр суурь сулрах учиргүй гэж мөн мэдэгдсэн байна.
“The Sunday Times” хэвлэлд бичсэнээр, Оросын эрх баригчид нөөц шавхах кампанит ажил өрнүүлсэн тул өрнөд сунжирсан дайнд өөрийгөө сургах шаардлагатай гэж Борис Жонсон үзэж байна. Украинд үзүүлэх дэмжлэгийн хувьд, тэрбээр тус улсын сүйрсэн дэд бүтцийг сэргээн босгох төслийн онцлов. Түүнчлэн Украинд зэвсэглэл үргэлжлүүлэн нийлүүлэх, Украины цэргүүдийг Европын орнуудад бэлтгэхийн чухлыг онцолсон байна. Лондоны тооцоолсноор, 120 хоног тутамд 10 мянга хүртэл цэрэг бэлтгэх боломжтой. Мөн Украины үр тариаг хуурай замаар тээвэрлэх боломжийг судлах шаардлагатай байна. Энэ бүх арга хэмжээ Украины байр суурийг бэхжүүлж, Зеленскийн дэвшүүлсэн нөхцөлөөр дайныг төгсгөх боломжтой гэж Жонсон мэдэгджээ. Тэрбээр Оросын цэргийн ажиллагаа амжилттай өндөрлөснөөр Европын илүү аюулгүй болгохгүй гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
ямар зэвүүн новш вэ, Цэргээ илгээгээд Оросыг хөөж гаргаж чадах байтал украин, орос 2-г олон жил байлдаад үхээсэй гэж хүсдэг муу ёрын новш байна. энэ өөрөө хурдан тамруугаа далда ороосой билээ. ийм хөрш байдаг юм уу. Украинчууд хамаг чадлаараа Европыг хамгаалан эрэлхэгээр тулалдан амь насаа алдаж байна. энэ новшийн гэр оронг юу ч үгүй минометаар галлаж, эхнэр хүүхдийг нь хүчиндсэн бол ингэж хэлэхгүй л байсандаа.
Яваандаа Израйль Палестин шиг байнгын дайсагналтай, байнгын пуужингын довтолгоотой бүс болж болно. Энэ нь Оросод мөн л ашигтай. Гэхдээ Украйныг тэгж тэжээж тэтгэж байх э/з ийн хүч Европын Холбоонд байхгүй. Энэ өвөл л дуусна. Яг одоо Европын улсуудад улаан тугтай жагсаалууд оволзож эхэллээ.
Дайн сунжрах нь Европын холбоонд ашигтай.Хуучин, зэвсгээ туршиж сайжруулах боломж бүрдэж байгаа юм.Европын холбооноос Украйны иргэдэд хэрэг болгохоор гаргаад байгаа зардал бараг л байхгүй.Эхний үед өгсөн зэвсэг хуучирсан зэвтэй байсныг Зеленский шүүмжилсэн.Шинээр өгч байгаа нь туршигдаагүй ”түүхий” зэвсэг байгаа. Дайн үргэлжлэх тусам олон хүн хүүхэд ,эмэгтэйчүүд,эрчүүд амь үрэгдэнэ. Энэ нь ЕХ-нд огт падгүй учир тэд санаа зовохгүй.Харинч их олон хүн үхвэл магадгүй тэдний сонирхолд нийцэж мэднэ
Demjeed bhiin bol duusahgui l dee.uneheer dainiig zohsoomoor bol demjij ee boli
“Оросын цэргийн ажиллагаа амжилттай өндөрлөснөөр Европын илүү аюулгүй болгохгүй”
Путин эртхэн дайнаа зогсоохгүй бол орос орон сульдан доройтох нь!!!