АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй утсаар ярилцах хүсэлтэй байгаа талаараа мэдэгджээ.
Гэхдээ одоогоор хоёр улсын Төрийн тэргүүний яриа хэлэлцээ хэзээ болохыг товлоогүй байгаа аж.
Үүний өмнө БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ АНУ Хятадыг гутаан доромжилж, хөгжлийг нь саатуулах оролдлого хийхээ зогсоох ёстой гэж мэдэгдсэн билээ.
Хятадын Батлан хамгаалахын сайд мөн Америкийн шинэ Энэтхэг-Номхон далайн стратеги нь нэг-цор ганц улсын эсрэг чиглэж байна гэжээ. Энд ямар улсын тухай ярьж байгааг Вэй Фэнхэ тодруулж хэлэхийг илүүц гэж үзсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Нэмэргүй л болов уу. Улс орон болгон руу үсчдэг америк түрэмгий зан одоо огт хэрэггүй болсон.