Рэпийн хаан Снуп Дог "Өвөө" гэж дуудуулах дуртай 

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Дэлхийн рэп урсгалын хаан гэгддэг Снуп Догийн хамгийн том ач хүү Сион өдгөө 7 настай. Тэрбээр энэ талаараа “Today”-д өгсөн ярилцлагадаа “Би ач хүү Сионоороо өвөө гэж дуудуулах хамгийн дуртай. Түүний нүд рүү харж, тэвэрхэд л баяр баяслаар сэтгэл минь дүүрдэг. Намайг өвөө болгосон ууган хүүдээ баярлалаа" гэжээ. 

РЕППЕР СНУП ДОГ АЧ ХҮҮ СИОНООС ГАДНА ГУРВАН АЧТАЙ. 

Снуп Догийг гэр бүлээ бүхнээс илүү хайрладг, агуу аав, өвөө гэж гадны хэвлэлүүд онцолдог. Түүний нэг илрэл нь 2019 онд реппер өвөө өхөөрдөм ач зээ нартаа зориулж хүүхдэд зориулсан тусгай хөгжмийн цомог хүртэл гаргасан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top