Ховдчууд шинэ цолтнуудаа "Буянт гол"-оо дуулж, хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

Ховд нутгаас төрсөн үндэсний бөхийн анхны аварга цолтон О.Хангай, энэ жилийн наадмаар Улсын начин цол хүртсэн Б.Сосорбарам нар өнөөдөр (2022.07.21) нутагтаа очжээ. 

Өнөө жил түүхэн хос ой тохиож буй Ховд аймгийнхны хувьд 82 жилийн дараа нутгаас нь наадмын түрүү бөх тодорч, олон жил захыг нь мушгин хүлээсэн бөхчүүд цол, чимэг нэмж, нутгийн зон олон, наадамчин олныгоо баярлуулсан билээ. 

 

 

Шинэхэн аварга, начин цолтнуудаа ховдчууд "Буянт гол" дуугаа эгшиглүүлэн, зон олноороо түрэн дуулж, угтжээ. Уугуул нутгаа зорин очсон эрхмүүдэд зориулж өнөөдөр баярын цэнгүүн зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.55) 2025 оны 03 сарын 13

Хошин шог гараа шиг хахаха

1  |  0
иргэн(103.57.93.146) 2025 оны 03 сарын 13

жоохон хүүхдүүд шиг хэтэрхий онгироо биш үү.

1  |  0
Top