Их Британийн ханхүү III Чарльзыг маргааш буюу есдүгээр сарын 10-нд албан ёсоор Их Британийн хаан ширээнд өргөмжлөх талаар “The Times” сонин мэдээллээ.
Хаан болон хааны эхнэр Камилла Паркер Боулз нар Балморал цайзаас Лондонд эргэж ирэхээр болжээ.
Их Британийн хатан хаан II Элизабет есдүгээр сарын 8-нд 96 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор Их Британид 10 хоног гашуудал зарласан юм.
Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгсөж, нэгэн үе төгслөө гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Түүнийг Нэгдсэн Вант Улсын амьд бэлгэ тэмдэг гэж үздэг байв.
Их Британийн түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суусан II Элизабет нь Их Британийг эзэнт гүрэн байхад хаан ширээнд суусан юм.
Хатан хаан II Элизабетыг залгамжилж байгаа III Чарльз удахгүй Нэгдсэн Улсын бүрэлдэхүүнд багтдаг газар, оронд айлчилна.
Сэтгэгдэл ( 0 )