Их Британийн хаан III Чарльз хатан хаан II Элизабет нас барснаас хойш анх удаа парламентад үг хэллээ.
Их Британийн парламентын гишүүд, лордууд болон Ерөнхий сайд Лиз Трасс түүнд эмгэнэл илэрхийлж, үнэнчээр зүтгэхээ тангарагласан байна. Шинэ хаан хатан хаан II Элизабет залуу наснаасаа Их Британи болон ард түмэндээ үйлчлэх, Үндсэн хуулийн засаглалын зарчмыг хадгалж үлдэхэд өөрийгөө зориулсан гэж онцолжээ. Хатан өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, үлгэр дуурайлал болсон гээд бурхны тусламж, парламентын гишүүдийн дэмжлэгтэй түүний үлгэр дуурайллыг хатуу дагах болно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )