АНУ Оростой нэгдэж болзошгүй Украины бүс нутагт зэвсгийг нь хэрэглэхийг зөвшөөрнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Хэрэв Киев санал асуулгын дүнгээр Оросын бүрэлдэхүүнд орж болзошгүй бүс нутгийн эсрэг өрнөдийн зэвсгийг хэрэглэвэл дургүйцэхгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкартай хамтарч хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

АНУ тэргүүтэй олон улс орон Украины нутаг дэвсгэрийг Орост нэгтгэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Украин нь Оросын ямар нэгэн аргаар эзэлсэн нутаг дэвсгэрээ хамгаалах бүрэн эрхтэй. Киевт нийлүүлж буй зэвсэг, цэргийн техник нь энэ зорилгоор л үр дүнтэй ашиглагдаж байна. Украинчууд булаалгасан газар нутгаа эргүүлэн авахын тулд шаардлагатай бүхнийг хийсээр байх болно. Үүнд АНУ дэмжлэг үзүүлсээр байна гэж Энтони Блинкен Оросын бүрэлдэхүүнд орж болзошгүй бүс нутагт АНУ-ын зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх үү гэсэн асуултад ийн хариулав. Тэрбээр Украины мужуудад бүх нийтийн санал асуулга зохион байгуулсантай холбогдуулан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгана хэмээн сануулжээ.

Энэ сарын 23-27-нд Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудад Оросын бүрэлдэхүүнд элсэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgon bayar(202.55.188.94) 2022 оны 09 сарын 29

Америктэр нутаг дэвсгэрт байгаа энгийн Иргэдийг алан хядахыг дэмжиж тухирсан болох нь .Украйн Оросуудыг ялгаварлан олноор нь алан хядаж байсан ньч тодорхой боллоо

3  |  0
Уншигч(103.57.93.80) 2022 оны 09 сарын 29

Хажуу бөөрөн дэхь украйныг барахгүй чацга цувуулж байгаа хулмасууд зэвсгийн эзэдийг барах уу, худлаа л сурталдаад байхаас өөр чадах юмгүй гэдгийг нь дэлхий нийт харлаа шүү.

1  |  3
Зоч(66.181.190.32) 2022 оны 09 сарын 29

Орос сүйрч эргэн тойрных нь улсууд амар жимэр амьдарна

1  |  3
Зочин(103.10.21.248) 2022 оны 09 сарын 29

Орос тэгвэл зэвсэг өгөөд байгаа цаад эх үүсвэртэй нь л тулхаас өөр аргагүй юм бна л даа.

1  |  0
Ааааа(202.21.108.195) 2022 оны 09 сарын 29

Энгийн иргэдийг алан хядаж болно гэсэн уламжлалт тактикаа албан ёсоор санал болголоо гэсэн үг.

4  |  0
Top