Ромын Хамба лам Франциск Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч, Монголд айлчлахаар болжээ.
Айлчлалын тов тодорхойгүй ч Ватиканаас бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ жил Монгол, Ватиканы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа юм. Хамба ламд урилгыг Монголын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ зун уулзах үеэрээ гардуулан өгсөн юм. Монголд 1,5 мянган католик шашинтан байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )