Украины талаас мэдээлснээр өнгөрсөн шөнө Оросын талаас Харьков руу гал нээж, түймэр гарсан байна.
Оросын цэргийнхэн Харьковын дэд бүтцийн байгууламжуудыг оносон талаар тус хотын дарга Игорь Терехов Telegram-аараа дамжуулан мэдэгджээ.
Галын улмаас ямар хохирол учирсан талаар одоогоор мэдээлээгүй байна. Мөн хүний амь эрсэдсэн эсэхийг мэдээлээгүй байгаа аж.
Харьковт энэ сарын 4-ний шөнө мөн хүчтэй дэлбэрэлт болж, Оросын дайралтын явцад тус хотод агаарын түгшүүрийн дохио ажиллажээ. Пуужингууд дэд бүтцийн чухал байгууламжийг онож, нэг эмэгтэй амиа алдсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
тэр айхтар техник чинь цаас биш үү , байсан бол гаргаад ирэх цаг аль эрт өнгөрсөн
оросууд шинэ техникээ ажиллуулах юм бол юу ч үгүй болгоно гээ биз дээ зеленский яагаа ч үгүй ам гарах хэрэггүй дээ