Өмнөд Солонгосын хилчид өнөөдөр өглөө хоёр Солонгосыг заагладаг Шар тэнгис дэх хилийн зурвасыг зөрчсөн гэх Хойд Солонгосын хөлөг онгоц руу сануулж, 20 удаа гал нээсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Үүний хариуд Хойд Солонгосын тал тийрэлтэд системээр гал нээсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлсэн байна. Солонгосын Ардын армийн жанжин штаб тийрэлтэд системээс 10 удаа галлах тушаал өгсөн гэж KCNA агентлагийн мэдээлэлд дурджээ.
Мөн өдөр БНСУ-ын тэнгисийн цэрэг Шар тэнгист хээрийн сургуулилт эхлүүлэв. Сургуулилтад явган цэрэг, эргийн хамгаалалт, агаарын хүчнээс гадна АНУ-ын цэргүүд оролцож байна.
Сэтгэгдэл ( 1 )