Украины Зэвсэгт хүчин “HIMARS” болон "Ольха" системээр Новая Каховка хот руу 19 пуужин харваснаас гурав нь Каховын усан цахилгаан станцыг оножээ.
Цохилтын дараа тус цахилгаан станцад ноцтой гэмтэл гараагүй ба үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Украины Зэвсэгт хүчин өдөр болгон тус станцын бүс болон суурин газарт цохилт өгч байна. Хоногт 120 хүртэл пуужин харваж байна гэж хотын тойргийн тэргүүн Владимир Леонтьев мэдээлжээ.
Үүнээс өмнө ОХУ НҮБ-д хандан усан цахилгаан станцын даланг нураахаас сэргийлэх бүхий л арга хэмжээ авахыг уриалжээ. Учир нь далан нурсан тохиолдолд олон мянган хүний амь нас үрэгдэх эрсдэл үүсэх аж.
Сэтгэгдэл ( 0 )