Япон “Tomahawk” далавчит пуужин худалдан авна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

 

Японы Засгийн газар АНУ-д хандан “Tomahawk” далавчит пуужин худалдан авах санал тавьсан тухай “Yomiuri Shimbun” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Вашингтоны зүгээс энэхүү саналд нааштай хандаж, нийлүүлэлтийн хэлэлцээ сүүлийн шатандаа ороод байгаа аж. Бүс нутгийн нөхцөл байдал хурцдаж буйтай холбогдуулан Япон улс тогтоон барих чадвараа бэхжүүлэх зорилгоор энэхүү саналыг тавьсан гэж тус сонин онцолжээ.

Дашрамд дурдахад, “Tomahawk” далавчит пуужин үйлдвэрлэгч “Raytheon” компани АНУ-ын Зэвсэгт хүчинд 154 далавчит пуужин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус гэрээний нийт өртөг 217 сая ам.доллар. Эдгээр пуужингийн 54-г нь тэнгисийн явган цэрэгт, 70-г нь тэнгисийн цэрэг, 30-г нь армид нийлүүлэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hamgiin muu puujin (202.131.225.197) 2022 оны 10 сарын 28

muu puujin ch dee.. yponuud oorsdoo hiij chadahgui bgaa yum baih daa..

0  |  0
Top