Украины эрх баригчид томоохон хотуудын оршин суугчдад хандан зуухны галлагаатай хөдөө орон нутаг руу шилжихийг уриалжээ. Ингэснээр цахилгаан, ус, халаалтгүй суурин газруудын оршин суугчид өвлийг давах боломжтой гэнэ.
Үүнтэй зэрэгцэн Киев хотын эрх баригчид нэг мянган дулаацуулах байр бэлтгэх боломжтой гэж хотын захирагч Виталий Кличко мэдэгджээ. Оросын түрэмгийлэгчид Украины амин чухал дэд бүтэц рүү пуужингийн цохилт хийж байгаа тул цахилгаан, усан хангамж, халаалтын асуудлыг шийдэх арга зам эрэлхийлж байна гэж Кличко онцолсон байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мягмар гарагт мэдээлснээр, Украины эрчим хүчний дэд бүтцийн 40 хувьд онцтой гэмтэл учраад байна.
ОХУ-ын Зэвсэгт хүчин аравдугаар сарын 10-аас эхлэн Украинд пуужингийн цохилтууд өгч эхэлсэн билээ. Оросын тал Украины эрчим хүч, батлан хамгаалахын аж үйлдвэр, цэргийн удирдлага, харилцаа холбооны объектуудад цохилт өгч байна.
Сэтгэгдэл ( 8 )
Эзлэн турэмгийлэгчидээс аль болох олныг устгаж, зэвсэг техникийн хохирол учруулаад л явж байхад аяндаа болно доо
Эзлэн турэмгийлэгчидээс аль болох олныг устгаж, зэвсэг техникийн хохирол учруулаад л явж байхад аяндаа болно доо
Энэ дайныг дуусгахад маш амархан . Ард иргэд нь дүфрээд баылгшй бүгд босоод фашист мансуурагч, Америкийн утсан хүүхэлдэй Зелёныйг шонд дүүжлэх хэрэгтэй. Америк Английн өдөөн турхирагчидыг хөөгөөд явуулах хэрэгтэй. Тэгээд л болоо.
Mанайхан 1000 гэр хандивлая аа...
Бурхан минь энэ хурдан дуусаасай, энэ Зeлёнский хурдан энхийн гэрээ байгуулж, ард түмнээ хвармаар юм

Imperalist Amerikaas asar ih hemjeenii mongo avaad ih \n Orosiiig darah sanaarhaltai Smeroj5k NATO giin golgon nohoi Fashist Zelemskiig buuj ogtol ni darbaital ni bombogdood bai