АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтай байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр “Манай улсыг амжилттай, аюулгүй, нэр хүндтэй болгохын тулд би дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал маш, маш их” хэмээн Айова мужид болсон уулзалт дээр хэлсэн байна.
Доналд Трамп өөрийн энэхүү төлөвлөгөөнийхөө талаар тун удахгүй мэдээлэл өгөх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа талаарх мэдээ эрт гарсан билээ. Трамп арваннэгдүгээр сарын 8-нд Конгресст санал хураасны дараа сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж магадгүй гэж “Reuters” агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Трамп гарвал дэлхийн олон дайн зүгээр л зогсоно, НАТО болон дэлхийн улс орнуудыг зэвсэгжүүлж дайн өдөөхийн эсрэг байр суурьтай ерөнхийлөгч байлаа,
гарна
өрсөлдөөд ялах хэрэгтэй хамаагүй амьд хүн шүү эрч хүчтэй