ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргээ Херсоноос Днепр мөрний зүүн эрэг рүү татах тушаалыг цэргийн тусгай ажиллагааны бүс дэх Оросын цэргийн нэгтгэлийн командлагч Сергей Суровикинд өгчээ.
Суровикины хэлснээр, энэхүү маневр нь цэргүүдийн амь нас, нэгтгэлийн байлдааны чадварыг хадгалаад зогсохгүй бусад чиглэлд идэвхтэй ажиллагаа явуулахад шаардлагатай аж. Оросын цэргүүд Украины талын довтлох бүхий л оролдлогыг амжилттай сөрж байгаа байна. Аравдугаар сарын байдлаар, Украины Зэвсэгт хүчин Херсонд 9.5 мянган цэрэг, 200 танк, 500 гаруй хуягт техникээ алджээ. Оросын талын хохирол үүнээс 7-8 дахин бага гэж Суровикин онцолсон байна.
Украины галаас амжилттай хамгаалж байгаа хэдий ч цэргийн инженерүүд бараг өдөр бүр шахам голын гармыг засварлахад хүрч байна. Энэ нөхцөлд Херсон хот болон ойр орчмын сууринуудад хангамж хүргэхэд хүндрэлтэй байгаа аж. Түүнчлэн Днепр мөрний зүүн эрэгт хамгаалах байрлал эзэлснээр байнга пуужингийн цохилтод өртөж буй Каховын усан цахилгаан станцыг хамгаалах боломжтой. Днепр мөрний баруун эргээс 115 мянга гаруй энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
JUKOV BOL HUNEER MAHAN OVOO BOSGODOG JANJIN BSAN . JINHENE GENERAL BOL BUHNEES URD TSEGEE HAIRLADAG
жуков шиг байлдааны уран тактиктай генерал төрөх болов уу энэ генерал гэхдээ цаг үеэ мэдрэх байлгүй дээ