Херсоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсээр байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 12

Херсон хотод 80-100 мянган оршин суугч үлдээд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлт үргэлжилж байна.

Херсоны эрх баригчдын мэдээлснээр, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг байрлуулах арга хэмжээ авч байгаа аж. Үүнтэй зэрэгцэн Геническ хотыг түр хугацаанд Херсон мужийн захиргааны төв болгожээ. Херсон мужийн төв Херсон хот нь Днепр мөрний баруун эрэг дээр байрладаг байна.

Энэ сарын 9-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Оросын цэргүүдийг Херсон мужаас Днепр мөрний зүүн эрэгт татаж, хориглон хамгаалах байрлал эзлэх тушаал өгсөн билээ. Өнгөрсөн хугацаанд Днепр мөрний баруун эргээс 115 мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top