Украин дахь цэргийн ажиллагаа өвлийн улмаас зургаан сарын турш түр завсарлаж магадгүй гэж “New York Times” хэвлэлд бичжээ.
Арваннэгдүгээр сарын сүүлээр бороо орж, хөрс зөөлөрснөөр хоёр талын цэргүүдийн хөдөлгөөнийг удаашруулна. Үүнээс гадна их хэмжээний цас орж, хүйтрэх нь Украин дахь Оросын тусгай ажиллагааг удаашруулна гэж тус хэвлэл үзэж байна. Украинд шавар, шалбаагны улирал эхэлсэн нь үйл явдлыг бага зэрэг удаашруулж байна. Цаг агаарын байдлаас болж өргөн хүрээний давшилт явуулахад хүндрэлтэй болж байна гэж АНУ-ын Пентагоны дэд тэргүүн Колин Кал онцолсныг “New York Times” дамжуулжээ.
Цаг агаарын байдлаас улбаатай завсарлага дайныг шинэ шатанд гаргажээ. Оросын Зэвсэгт хүчин Украины дэд бүтэц рүү онилж байгаа бол Украины тал Оросын хил дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. АНУ-ын засаг захиргаа энэ өвлийн завсарлагыг ашиглан, Киевт нийлүүлэх зэвсгээ нэмэгдүүлэхээр зорьж байна гэж тус сонин эх сурвалж дурдан онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )