11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Хуулиудыг дагалдаж Засгийн газраас өргөн барьсан 99 хууль, УИХ-ын зургаан тогтоол багтлагдсан байна. Эдгээр хуулиуд нь 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхэлнэ.
Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "УИХ-аас энэ удаагийн төсвийн тухай хуулийг батлахдаа тодорхой бодлогуудыг гаргаж ажилласан.
Нэгдүгээрт төсөвт суугдсан байсан, ирэх онуудад тэвчиж болох болон бууруулж болох зардлуудын хэмжээг бууруулах арга хэмжээнүүдийг авсан. Энэ хэмжээгээр төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулах бодлогыг баримталсан. Хэмнэсэн зардлынхаа эх үүсвэрээр нийгэмд хүлээлтттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг баримталсан.
Үүнээс гадна төсвийн хүрээнд эрх зүйн эхний шинэчлэлийг энэ удаагийн төсвийн хүрээнд тавьсан. Энэ хүрээнд 2023 оны төсвийг дагалдаж гарах тогтоолуудын хэмжээнд хэд хэдэн шинэчлэлүүдийг УИХ-аар баталсан.
Нийгэмд нэлээд бухимдал дагуулдаг, цаашид реформ шинэчлэлийг тасралтгүй хийх ёстой нэг салбар бол төрийн өмчит компаниудтай холбоотой асуудал байдаг. Тэдний ил тод байдал болоод, компанийн засаглалын дээшлүүлэх хүрээнд УИХ-аас тогтоол баталж гаргалаа.
Цаашдаа төрийн өмчит копманиуд буюу хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргахаар бэлдэж байгаа нэгдсэн цахим мэдээллийн системд бүртгэгддэг болно.
Эдгээр төрийн өмчит болон хувьцаат компаниуд бүх мэдээллээ нэгдсэн цахим мэдүүлгийн системд бүртгүүлдэг болно гэсэн үг. Тэгэхээр эдгээр компанийн бүхий л мэдээлэл буюу худалдан авалт, хүний нөөц, бүх гэрээ, өр авалга, татвар төлөлт зэрэг бүх мэдээлэл нь нэгдсэн нэг системд бүртгэгддэг болно. Энэ системийг УИХ-аас 2023 оны нэгдүгээр улиралд багтааж ажилд оруулна.
Нүүрсний тээвэрлэлт, олборлолтой холбоотой, нүүрсний экпортын гэрээнүүд ил тод биш байдаг. Энэ байдал дээр нэг зүйл заалтыг УИХ-ын тогтоолд тусгаж өгсөн.
Уул уурхайн чиглэлийн төрийн өмчийн компаниуд ашигт малтмалыг олборлохоос авахуулаад тээвэрлэж, экспортод гаргах хүртэлх бүх үе шатад хамааралтай гэрээнүүдийг татварын нэгдсэн систем буюу цахим төлбөрийн системд бүртгүүлж экспортод гаргадаг тогтолцоог бүрдүүлэх тогтоол шийдвэрийг УИХ-аас гаргалаа.
Цаашдаа төрийн өмчийн нууцын гэх зэрэглэлтэй эдгээр гэрээнүүдийг энэ ондоо багтаж УИХ-д танилцуулах үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн" гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Аав нь тэнд хулгай луйварын хэрэгтэй ял авч байдаг хүү нь энд ийм юм яриад сууж байдаг монголын эмгэнэл юм даа
эрдэнэт үйлдвэрийн дарга байсан нөхөд дандаа хулгайч бадаг
баахан идэж ууж хулгайлж хулгайлжчихаад одоо л нэг юм цадацгаасан юм байлгүй эд нар ил тод болгоно гээд ярьцгаадаг болж ёстой л нэг ниргэсэн хойно нь хашгирав гэгч болох шив. Гэхдээ хамгийн зэвүүн нь өөр намын аль эсвэл хэл ам хэрүүл тэмцэл хийж өөрсдийгөө хамгаалж чадахгүй хэн нэгнийг өө сэв хайж байгаад хэрэг хийсэн мэтээр сэвж өөрсдөөсөө зайлуулах даа гармгай даа эрх барьж байгаа нөхөд
Удмын хулгайч ингэж ярихдаа ичдэггүй юм байхдаа. Аав нь төрийн өмчийн компаниас хулгай хйж хүү нь хулгайн мөнгөөр албан тушаал худалдаж авсан хулгайн мөнгөөр баяжсан ЖДҮ гээс хулгай хийсэн. Архангай нутгийг нэрийг баасанд хутгасан хулгайчууд. Одоо төсөв, улсын үйлдвэрийн газрыг шударга болгоно гэж яриад явж байх юм

танай аав ганзориг гуай төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхдаа асар их мөнгө хувьдаа хулгайлсан. үүнийг наад бүртгэлдээ оруулаху
танай аав ганзориг гуай төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхдаа асар их мөнгө хувьдаа хулгайлсан. үүнийг наад бүртгэлдээ оруулаху
тийм ээ зөв, яагаад алдагдалтай ажилладагийг хүмүүс мэднэ. энэ шинэчлэл гэж яриад байгаагаа яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс төрийн өмчийн компаний мөнгөөр хүүхдээ Их хурлын гишүүн, дарга болгож болохгүй. Энэ завхарлыг дарай үгүй хийх хэрэгтэй.