Зеленский: Украин 100 орчим пуужингийн цохилтод өртлөө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Лхагва гарагт /2022.11.16/ Украин даяар агаарын түгшүүр зарлажээ. Орон нутгийн цагаар 09.40 цагт агаарын түгшүүр Украины зүүн хэсэгт дуугарч, хожим нь төв, өмнөд болон баруун хэсэгт дуугарчээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, мягмар гарагт Украинд 100 орчим пуужингаар цохилт өгчээ. Үүний улмаас 100 орчим хот цахилгаан, ус, халаалтгүй болж, интернэт тасалдсан байна.

Ойрын хэдэн өдрүүд Украины эрчим хүчний системийн хувьд асар хүнд байх болно гэж тус улсын үндэсний эрчим хүчний “Укрэнерго” компанийн ТУЗ-ийн дарга Владимир Кудрицкий мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ сарын 15-нд эрчим хүчний түүхэн дэх хамгийн хүнд цохилт өртсөн. Украины бүх бүс нутаг үүнд өртөж, 3 дэд бүтцийн 30 объект сүйджээ. Тиймээс эрчим хүчээ хэмнэж, цахилгааны хязгаарлалтыг ойлгон хүлээн авахыг Кудрицкий уриалсан байна.

Владимир Зеленскийн мэдээллээр, энэ сарын 1-ний байдлаар тус улсын эрчим хүчний дэд бүтцийн 40 орчим хувь гэмтээд байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
укроп(202.21.127.142) 2022 оны 11 сарын 21

ЗЕЛЕНСКИЙ ШААЖ БАЙНА. 100 ПУУЖИНГААС 70 ИЙГ НЬ УСТГАСАН ГЭЖ МАНАЙ ИЙГЛ ТВ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ.

0  |  0
.(202.126.89.89) 2022 оны 11 сарын 20

malnuud mine putin dainaa zogsoowol dain zogsono ukraine dainaa zogsoowol ukraine gej uls bxgv bolno

0  |  1
зоч(66.181.180.179) 2022 оны 11 сарын 21

фашист оросууд

2  |  3
Зочин(66.181.182.135) 2022 оны 11 сарын 21

Баруунаас санхүүждэг Америкийн бууны нохой энэ мансуурагч ард түмнээ бодоод буугаад өгчихөж болдоггүй юм байхдаа. Буугаад өгчихвөл нохой амь нь тасрах гээд олон сая хүнийг хорлож бна

10  |  2
чулуунбаатар(59.153.113.141) 2022 оны 11 сарын 21

хүнээ боддог бол буугаад өгчимөөр юм. сандал ширээ гэж түй юмаа. ахиж хэзээч хэнч сонгохгүй суудал юм да.\n\n\n

5  |  1
Зочин(66.181.161.14) 2022 оны 11 сарын 21

Америк тэр лазрийн их буугаа авчираач тэгвэл ганц ч пуужин газар хүрэхгүй агаарт будаа

1  |  6
ZKolya(202.55.188.85) 2022 оны 11 сарын 20

Zelenskii ohoi chamaig udshgui amifssr ni barina aa

2  |  1
Top