ОХУ орос цэргүүдийг хороосон этгээдүүдийг эрэн сурвалжилна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

 

ОХУ Оросын олзлогдсон цэргүүдийг буудан хороосон этгээдүүдийг өөрөө эрэн сурвалжилж, шийтгэнэ гэж Кремлийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

Түүний хэлснээр, Оросын тал энэ гэмт хэрэгт анхаарал хандуулахын тулд олон улсын механизмын хүрээнд авч болох бүхий л арга хэмжээг авч, үүнд холбоотой этгээдүүдэд хариуцлага үүрүүлнэ. Гэмт хэрэгтнүүдийн олон улсад эрэн сурвалжлахын тулд олон улсын байгууллагуудад хандахад үр дүнтэй гэж үзсэн тохиолдолд ийм алхам хийнэ гэж Песков тодруулжээ.

Оросын Мөрдөн байцаах хороо Оросын олзлогдсон цэргүүдийг буудан хороосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Луганскт олзлогдсон дор хаяж 11 орос цэргийг Украины цэргүүд буудан хороож буй дүрс бичлэг интернэтээр цацагдсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.171.108.100) 2022 оны 12 сарын 06

Худлаа бууж өгөөд буудах нь харин гэмт хэрэг шүү.Оросууд өдөр болгон гэмт хэрэг хийж бгаа шүү энгийн иргэд хот сууринруу буудаж алж бна.

0  |  4
эмээ(202.21.108.250) 2022 оны 12 сарын 21

Зөв,олон улсын хууль зөрчиж бууж өгсөн зэвсэггүй цэргүүдийг буудан хороосон нөхдүүдийг шийтгээд ч зогсохгүй ,,,

4  |  1
Top