2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд нийт 6.5 мянга орчим энгийн иргэн амиа алдаж, 10.3 мянган энгийн иргэн шархадсан тухай НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын тайланд дурджээ.
Украин дахь цэргийн ажиллагааны улмаас нийт 17023 хүн хохирчээ. Оросын Зэвсэгт хүчний хяналтад буй нутаг дэвсгэрт 460 энгийн иргэн амиа алдаж, 1542 хүн шархадсан байна. Украинд амиа алдсан 6655 хүний 2601 нь эрэгтэй, 1783 нь эмэгтэй, 173 охин, 209 хөвгүүн байжээ. Мөн 37 хүүхэд, 1852 насанд хүрэгсдийн хүйсийг нь тогтоогоогүй байна. Шархдагсдын дунд 2245 эрэгтэй, 1604 эмэгтэй, 215 охин, 304 хөвгүүн байгаа бол 250 хүүхэд, 5750 насанд хүрэгсдийн хүйсийг тогтоогоогүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
US iin alsan 1 say irakchuud , ukrainii alsan 14000 garui Donbass irgediin talaar ehleed yarichih... daraa ni olon yum hutsaarai FN...
Күүвэ ямар цөөхөн хүмүүс үхсэн юм бээ.. бүхэл бүтэн 10 сарын дотор..Энэ оросууд ч юм онож буудахаасаа өнгөрчээ.. Арга ч үггүй биз.. 1 байг устгахын тулд 10-15 удаа пуужин харваж байгаа гэж цэргүүд нь шогшролдож байгаа сурагтай..
НҮБ гэх АНУ гийн халаасны бгууллга болжээ. Америкийн хядсан олон сая хүнийг яагаад ярихгүй, ярьдаггүй юм бол!!!