ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 12 сарын 05

Өнөөдөр 2022.12.05. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 08 цаг 25 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -25 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн хөрсний өдөр. Мөн Олон улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн сайн дурынхны өдөр юм. ОХУ-д өнөөдөр Цэргийн алдар нэрийг хүндэтгэх өдөр бол Суринамд Хүүхдийн өдөр, Украинд Статистикийн ажилтнуудын өдөр, Тайландад хаан Бумибол Адулядежийн төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын сансрын нисэгч, Батлан хамгаалахын сайд асан, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Францын дуучин Патрисия Каас, Их Британийн жүжигчин Кэтрин Тэйт, Италийн дуучин, жүжигчин Микеланжело Локонте, Америкийн жүжигчин Пола Пэттон, Эми Экер, дуучин Кери Хилсон, Канадын уран гулгагч, олимп, дэлхийн аварга Кэйтлин Осмонд зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Серби, Хорват, Словенийн хаант улс Австри, Болгартай энхийн гэрээ байгуулжээ.

1935 оны энэ өдөр Мэри МакЛауд Өнгөт арьст иргэдийн үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулсан байна.

1936 оны энэ өдөр ЗСБНХУ-д Сталины үндсэн хуулийг баталжээ.

1937 оны энэ өдөр Японы цэргүүд Хятадын Нанкин хотыг эзлэв.

1941 оны энэ өдөр Их Британи улс Финланд, Унгар, Румынд ЗСБНХУ-ын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохоос татгалзсаных нь дараа дайн зарлажээ.

1952 оны энэ өдөр Лондонд олон мянган хүний амь насыг авч одсон их утаа эхэлсэн байна.

1991 оны энэ өдөр тусгаар тогтносон Украин улсын анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ.

Өнөөдөр үс засуулвал Жаргал ирнэ.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
****(202.21.124.2) 2022 оны 12 сарын 05

Цэргийн алдар нэрийг хүндэтгэх өдөр ч гэх шиг. Зүгээр л Цэргийн гавьяаны өдөр гээч, Москвагийн тулааныг дурсан санаж энэ өдрийг тэмдэглэдэг юм.

0  |  0
Top