Украины эрчим хүчний дэд бүтэц оны эцэст жагсаалаас гарна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Украины эрчим хүчний дэд бүтэц энэ оны эцэс гэхэд жагсаалаас гарч магадгүй гэж “Mercy Corps” байгууллагын мэдээллийг эш татан “Newsweek” хэвлэл дамжуулжээ.

Оросын пуужингийн цохилт үргэлжилсэн хэвээр байвал тус улсын эрчим хүчний дэд бүтэц хэдхэн долоо хоногийн дотор сүйрэх гэнэ. “Mercy Corps” байгууллагын төлөөлөгч Майкл Янгийн мэдэгдсэнээр, Украин дахь цахилгаан эрчим хүчний тасалдал олон долоо хоногоор үргэлжлэх эрсдэл өндөр байна. Тус байгууллагын үзэж буйгаар, хүйтэн цаг агаарын улмаас Украины олон хотууд дөрвөн сарын дараа амьдрах боломжгүй болно.

Үүнээс өмнө НҮБ-ын дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя Орос улс Украины Зэвсэгт хүчний ложистик, харилцаа холбоо, хангамжийн зорилгоор ашиглаж буй дэд бүтцэд цохилтоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн билээ.

Украины Дээд Радын байнгын хорооны дарга Андрей Герус энэ өвөл эрчим хүчний системийг бүрэн сэргээх боломжгүй гэж мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top