Ангараг гараг дээр амьдрах боломжтой, мөөгөөр хийсэн байшин бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг хамтран ажилладаг архитекторууд мод болон мөөгний мицелийг ашиглан Ангараг гараг дээр байшин “ургуулах” санал дэвшүүлжээ.

Архитектурын “Red House” товчооны гаргасан санааны дагуу, Ангараг гараг руу хатаасан далайн замаг болон мицелийг авчирсны дараа нүүрсхүчлийн хий, ус, азот дээр нь нэмэх аж. Химийн урвалын үр дүнд хүчилтөрөгч ялгарч, мөөгний мицелийн тэжээл болно. Үүнээс үүсэх биомасс нь бетоноос хатуу материал болж, цацрагаас хамгаалахаас гадна хэлбэрт оруулж, том байшингууд “тарих” боломжтой аж.

Одоогоор ийм төрлийн байшингийн архитектур дээр ажиллаж байгаа ба 15х15 см хэмжээтэй загвар хийсний дараа сар руу илгээхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top