Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ.
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Нэмэлт: Тус улсад өчигдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дараалсан газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид 3800 гаруй иргэн амиа алдаж, 15 мянга орчим хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн үеэр нийт 5600 гаруй барилга нурсан байна.
Турк улс аврах ажиллагаанд олон улсаас тусламж хүссэн бөгөөд дэлхийн 45 улс тусламж үзүүлэх санал тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )