Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийг сүүлийн 100 жилд тохиолдоогүй том газар хөдлөлт гэж дүгнэж байгаа. Хэвлэлд мэдээлснээр 7.7-7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Одоо ч тус бүс нутагт чичирхийлэл хүчтэй мэдэгдсээр байна.
Газар хөдлөлтөөр олон мянган хүний амь нас үрэгдэх гол шалтгаан нь байшин барилгууд хэдхэн секундын дотор нуран унаж байсан явдал байлаа.
Барилгууд цаасан байшин мэт л давхарлан унаж, эхний хүчтэй цохилтод тэсэн үлдсэн барилгууд хэсэг хугацааны дараа зүгээр л нураад байлаа. Том барилга гэнэт ингэж унаж байхад дотор нь байгаа улсуудад гарах боломж гарахгүй нь ойлгомжтой. Туркийн Ерөнхийлөгч Эрдоан барилгын компаниудыг шалгах үүрэг өгсөн. Учир нь Японы барилгууд хүчтэй газар хөдлөлтөд найган ганхсан ч нурдаггүй билээ.
Дэлхий дахинд сүүлийн үед газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ихэсч байгаа. Улс орнууд энэ газар хөдлөлтөөс шалтгаалан, барилгынхаа чанарт хатуу шаардлага тавихаа мэдэгдээд байгаа юм.
ОХУ-ын Буриадын депутат Николай Будуев “Туркийн газар хөдлөлтөөр барилгууд агшин зуур нурж байсан нь дэлхийн бүх улс оронд сургамж болох ёстой. Манай Буриадын барилгачдад ч хатуу анхааруулга болох ёстой. Барилгыг хүлээн авах шаардлага, норм, дүрэм журмыг хэн нэг нь зүгээр зохиогоод бичдэггүй. Шинжлэх ухааны үндэстэй, эрдэмтэд гаргадаг гэдгийг санаарай. Арматур, бетоны чанар гээд бүх юм өөрийн нормтой. Барилгаа хурдан өгөх гэсэн барилгын компаниудын шуналаас болоод хэдэн мянган хүн амиа алддаггийг Турк тодорхой харууллаа” гэж сануулжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Пээээ 24.126.8.152 чи ямар их хор шар атаа хорсол өвөрлөж явдаг мал вэ.Ядуу ч гэсэн сайхан сэтгэлтэй байж сур таны үрхүүхэд ач зээ нар чинь яг \n Тань шиг хорон санаатай хүмүүс гарна үе үеэрээ аймшигт хорон санаатангууд үргэлжлэнэ шүү больж үз
Ulaanbaatar idevhitei bused bdag gsen shuu.
Туул голын эрэг дагасан бетон шугуйнаас өр зээл тавин бүү авцгаа, мөнгөнд дарлуулсан чанар нь эднээс дээрдэх юм байхгүй, үнэ нь унаж бодит өртгөндөө хүрээсэй.
Чойжилсүрэн баахан цемент өрөөд байгаа!!! Тэр ний чхнарыг хэн шалгасан вэ
Дөрвөн уулынхаа дунд цементийг давхарлаад л овоолоод байдаг. Төвлөрлөө тарааж оронсууц сургууль цэцэрлргийн байрыг олон давхар барихгүй байх стандарттай болох.болох......... . Том сургамж........анхаар.
Цаасан биш элсэн байшин гэвэл ононо. Зүйрлэлээ оновчтой болго.
Бурхан тэнгэр энэ дээрэмчин Орос орныг сайн гэгч нь хашраагаад өгөөсөй. Туркт биш Орост газар хөдөлөөсөй
МОНГОЛД БОЛ БАРИЛГЫН ЧАНАР БОЛ ШАЛ ХУДЛАА, МАШ МУУ ШҮҮ ДЭЭ. КАРМАНДАА ТАМГАТАЙ ХЭДЭН ЗАЛУУС АВИЛГААР ТЕНДЕР АВААД ТЭГЭЭД 100 АЙЛЫН ҮҮДЭНД ЗОГСДОГ ”БИ ЧАДНА” ГЭДЭГ НӨХДҮҮДЭЭР БРИГАД БОЛГООД ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ХИЙЖ НӨГӨӨ ХЭД НЬ ГУРИЛТДАГ. ЗА ТЭГЭЭД УЛСЫН КОМИСС ГЭЭД БАС ХЭДЭН ДУРАКУУДАД АВИЛГАЛАА ӨГНӨ. ДАРАА НЬ ТВ-ЭЭР СОЛИОТОЙ РЕКЛАМ ХИЙНЭ. 8 МАГНИТУДАД ТЭСВЭРТЭЙ Ч ГЭХ ШИГ... УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДӨЛБӨЛ 90% НУРНА, ЯЛАНГУЯА ГОЛ ДАГАСАН БАРИЛГУУД ХАМГИЙН ТҮРҮҮНД Л НУРНА. ҮЛДЭХ ХЭДХЭН БАРИЛГА Л БИЙ. ШОРОН, ЗАРИМ НЭГ КАТОЛИК СҮМҮҮД... БУСАД НЬ ГАЗАРТАА ШАВАР БОЛЖ НУРНА. ЮУ ҮНЭН ЭНЭ Л ХАТУУ ҮНЭН.