“Сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах үндсэн нөхцөл болдог” гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг.
Олон улсад мэдээллийн эх сурвалжийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрэлдсэн байдаг бөгөөд нууц эх сурвалжгүйгээр Вотергейтийн хэргээс авахуулаад 2014 оны Оффшорын дуулиант хэрэг илрэхгүй байлаа.
Тиймээс дэлхий даяар сэтгүүлчид мэдээллийн эх сурвалжаа нууцлах ёс зүйн үүрэг хүлээдэг. Зарим улс оронд энэ нь хуулиар заасан үүрэг байдаг.
Тухайлбал, Швед улсад мэдээллийг эх сурвалжийг хамгаалах үүргийг маш хатуу заасан байдаг ба эх сурвалжаа илчилсэн сэтгүүлч хуулийн хариуцлага хүлээдэг байна.
Түүнчлэн Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрт “Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь хэвлэлийн эрх чөлөөний суурь нөхцөл юм. Ийм хамгаалалтгүй мэдээллийн эх сурвалжууд хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх боломжгүй. Энэ нь нийгэмд ач холбогдолтой асуудлаар үнэн, бодит мэдээлэл хүргэх хэвлэлийн чадварт сөргөөр нөлөөлнө” заавал заадаг байна.
Мөн, Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/, түүний системийн байгууллага болох ЮНЕСКО-ийн тогтоолууд, олон улсын гэрээ, тунхагт сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэгэн амин чухал хэсэг ба үүнийг дэлхийн бүх улс, үндэстэн чандлан хамгаалах учиртай хэмээн заасан байдаг.
Энэ хүрээнд сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийн нууцлах эрхийг дараах олон улсын эрх зүйн актуудаар баталгаажуулсан байдаг. Тухайлбал,
Дээрх эрх зүйн актуудаас олон улсад сэтгүүлч эх сурвалжийн мэдээллийг нууцлах нь тухайн улс орны нийгэмд онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг харж болохоор юм.
Харин манай улсын хувьд сэтгүүлч эх сурвалжийнхаа талаарх мэдээллийг ямар ч тохиолдолд чандлан нууцлах ёс зүйн үүргээ биелүүлж чаддаггүй. Тийм боломж ч байдаггүй.
Угтаа бол Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орны хувьд дээр дурдагдсан эрх зүйн акт, зөвлөмж, олон улсын хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх ёстой. Түүгээр зогсохгүй улсынхаа хууль тогтоомжид, дээрх заалтуудыг уялдуулан оруулж өгөх шаардлагатай.
Гэвч Монголын сэтгүүлчид одоогоос 25 жилийн өмнө буюу 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультайгаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь дөрвөн зүйлээс бүрдэх бөгөөд эх сурвалж нууцлах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалах тухай үг, үсэг ч үгүй.
Харин Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан ёс зүйн зарчмын 8 дугаарт “Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэж заасан байдаг боловч хууль, цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг шалгахдаа “Заавал эх сурвалжаа илчлэхийг шаардаж” эрхийг нь зөрчсөөр ирсэн нь бидэнд хуулийн хамгаалалт байхгүй байгааг харуулж байна.
Тийм ч учраас эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг дуугүй байлгахын тулд эрүүгийн хуулийг цензур болгон ашигласаар байна.
Монгол Улс сэтгүүлчийн эрхийг хангах, үйл ажиллагааг зохицуулах тусгай хуульгүй мөртлөө тэднийг “яллах, шийтгэх” хуультай байгаад гажуудал үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Худлаа юм бичиж хүн гүтгэсэн баячуудын нохой сэтгүүлч нарыг яадаг юм...
Сэтгүүлчиддээ баяр хүргэхийн ялдамд Монголын сэтгүүлчдийн боловсрол ба мэдлэг улам улмаар сайжрах болтугай гэж ерөөе!