Согтуугаар жолоо барьсан Ким Се Руныг 20 сая воноор ТОРГОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

 

Жүжигчин Ким Се Руныг согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодсон хэрэгт буруутган 20 сая вонын торгууль ноогдуулжээ. 

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2023.04.05) Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Ким Се Руныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт яллагдагчаар татжээ. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 8-нд болсон шүүх хурал дээр прокурор түүнийг 20 сая воноор торгохыг шаардсан. Мөн түүний машинд зорчиж явсан иргэнийг 5 сая воноор торгохыг шаардсан бөгөөд Ким Се Руны өмгөөлөгч түүнд оноох ялыг хөнгөвчилж өгөхийг шаардсан байна. 

Жүжигчин Ким Се Рун гэр бүлээ авч явдаг хэмээн мэдүүлсэн. Гаргасан ослынхоо нөхөн төлбөрт их хэмжээний нөхөн төлбөр төлсөн тэрээр санхүүгийн хүнд байдалд байгаа тухайгаа дурдсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан бөгөөд шүүхээс түүнд оноохыг шаардсан ялыг хэвээр үлдээж 20 сая воноор торгох шийдвэр гаргажээ. 

Ким Се Руны гаргасан ослын улмаас ойр орчмын 57 дэлгүүр, айл өрх гурван цагийн турш цахилгаангүй байжээ. Түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ БНСУ-д зөвшөөрөгдөх хэмжээнээс 6 дахин их буюу 0,2 хувь байсан нь тогтоогджээ. 

Тэрээр санхүүгийн хүнд байдалд байгаа хэмээн шүүх хурлын үеэр мэдүүлсэн ч мөрийтэй тоглож буй зургийг нь Dispatch өчигдөр дэлгэсэн. Энэ нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top