ЕХ: ОХУ-ын агаарын орон зай 2029 он хүртэл хаалттай байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Европын нисэхийн аюулгүй байдлын агентлаг ОХУ, Украины агаарын орон зай 2029 он хүртэл Европ руу чиглэсэн нислэгт хаалттай хэвээр байна гэж мэдэгджээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Орос, Украины агаарын орон зайг хааснаар Азиас Хойд Европ руу чиглэсэн нислэгийн чиглэлийг Зүүн өмнөд Азиар дамжуулан өөрчилсөн тул энэ чиглэлийн нислэгийн тоо буурчээ. Коронавирусний цар тахлын дараа агаарын тээврийн салбар сэргэж байна гэж Европын нисэхийн аюулгүй байдлын агентлаг онцолсон байна.

2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш өрнөдийн олон орон Оросын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа хаасан билээ. Үүний хариуд ОХУ ЕХ-ны гишүүн орнууд, Канад зэрэг дэлхийн 36 орны агаарын тээврийн компаниудад нутаг дэвсгэр дээгүүрээ нислэг үйлдэхийг хориглосон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нандинхүү (66.181.185.172) 2025 оны 03 сарын 13

1  |  0
Эрдэнэсувл(66.181.161.27) 2025 оны 03 сарын 13

муу\n\n

1  |  0
Close menu