ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шүүр ажиллагаа"-ны хүрээнд хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар өнөөдөр /2023.04.12/ дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Төр хуулиа бүрэн хэрэгжүүлдэг байх ёстой. Төрийн бүх шат хуулийг ягштал мөрддөг байх ёстой. Бид "Шүүр ажиллагаа"-ны хүрээнд эхний ээлжинд хуулийн зөрчилтэй хэсгийг чөлөөлнө.
Монгол Улсын Төсвийн хууль 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан. Уг хуульд төсвөөс тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалт орсон. Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагчид тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс давхар цалинжиж байгаа.
Төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгоод, дээрээс нь цалин аваад явж байна.
Дээрх төрийн албан хаагч хүмүүсийг өнөөдрийн байдлаар цалинжуулахад 7.5 тэрбум орчим төгрөг байна. Үүнийг бүтэн жилээр тооцвол нийт дүнгээрээ 30 тэрбум төгрөгийн цалин гарахаар байна.
Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн өнөөдрийн байдлаар зарсан, бүтэн жилээр тооцвол 1 тэрбум төгрөг болно.
Энэ байдлыг болиулж, төсвийг хэмнэх, нөгөө талаар залуучууд, мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах ажлын байр бий болгох боломж байна." гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
ЧД ийн ТГ т нэг зөнөг тэтгэвэрт гарсанөвгөн байсан, өөрийнхөө хүчээр ажлаа олж хийсэн гээд л улаан өмдтэй хөгшин авгайтайгаа авахуулсан зургаа өөртөө таарсан сэтгүүлд тавьсан байсан. Тэр зөнөг хамгиын түрүүнд шүүрдэгдэх байж
Tetgevert garsan bol tetgeveree avaad suu zaluu humuust zai tavij tsalin olgo
Ажлаа хийж чадаж байвал тэтгэврийн насны дээд хязгаарт хүрээгүй бол болно шүү дээ. Арай л хүний эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Ажил хийх залуучууд байна уу. Нэг туйлшрахаараа дэндүү байнаа
Erguunuud mine tetgeberiihen nastai nambatai ajilaa hiij chadna,zaluus ajil hiij chadahgui tuilbargui shde.Durandaa ajilaad baina uu tetgeberiihen?? Uguidee mongol uls tzalin ulniih,amidraliin dood tubshind baigaa .Tiimees Idej uuj Ur huuhdee tejeeh amidralin shaardlagaar hucheer ajillaj 5 tsaas olj unuu margaashaa bolgood amidarj bainaa. Mungu tsaastai saihan amidarj baibal ysaa amraagaad gertee gedsee ileel gehreel hebtej baina bizdee Uher Mongolchuudaa
ЭНЕРГИ ХҮЧ НЭГЭНТ 00000 ЗААСАН ӨВГӨД ЭМГЭДИЙГ ГЭРТ НЬ АМАРУУЛЖ ЗАЛУУЧУУДЫГ АЖИЛД ОРУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮДЭЭ.
Үндсэн хуулийн 14.2.-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, #нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, гадуурхаж үл болно гэж заасан болон Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль Нийгмийн даатгалын тухай хууль Хөдөлмөрийн тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжийг зөрчиж болохгүй шүү дээ \n\n
huuyee ene tetegveriin nas ni bolchood baihad tetegvertee zaaval 65 hurj garah geed bgaa uvgunuudiig hurdan gargaachee