Украинд тусламж үзүүлэх эсэх нь сөрөг довтолгооноос шалтгаална

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

АНУ-ын Украинд үзүүлэх дараа дараагийн тусламж, Ерөнхийлөгч Жо Байдены олон улсын тавцан дахь нэр хүнд Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо хэр амжилттай болохоос шалтгаална хэмээн тус улсын өндөр түвшний албан тушаалтнууд үзэж байна.

“Politico” хэвлэлд бичсэнээр, хэрэв Украин амжилт олбол өрнөд Киевт цэрэг болон эдийн засгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ. Харин сөрөг довтолгоо бүтэлгүйтвэл тусламжийг зогсоох магадлалтай ба улмаар Украин дахь нөхцөл байдлыг дипломат арга замаар шуурхай шийдвэрлэхийг хүчтэй уриалах болно. Тиймээс Цагаан ордон Украины сөрөг довтолгоог сэтгэл түгшин ажиглаж байна. Учир нь дайны төгсөл болон Байдены нэр хүндийн асуудал яригдаж байна хэмээн “Politico” онцолжээ.

Вашингтоны засаг захиргаа хууль тогтоогчид Киевт зориулан нэмэлт санхүүжилт олгох эсэхэд итгэлтэй бус байна. Тулааны талбарт Киев азгүйтвэл Төлөөлөгчдийн танхимд олонхыг бүрдүүлж байгаа бүгд найрамдахчуудад Киевт нэмэлт санхүүжилт олгоход саад тавих боломж олгоно хэмээн Цагаан ордон болгоомжилж байна. Үүний сацуу Украин Оросын нутаг дэвсгэрт цохилт өгч байгаа нь түгшээж байна хэмээн тус хэвлэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top