Шаардлага хангахгүй 360 тонн арматурыг лацадлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 11

Барилга хот байгуулалтын сайдын 45 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, арматур, бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт хяналт, шалгалт явуулж байна. Тус ажлын хэсэг импортын арматурын чанар, аюулгүй байдалд шалгалт хийж ажилласан бол хоёр дах шатны шалгалтаа дотоодын арматурын үйлдвэрүүдэд хийлээ.

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг дотоодын арматурын үйлдвэрүүдэд хийсэн хоёр дах шалгалтынхаа дүн мэдээллийг олон нийтэд танилцуулав.

 

 

Шалгалтаар “Мэлон гүүд трейдинг”, “Синвоюань” ХХК-иуд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй зөрчлийг илрүүллээ.

Үүнд:

  • Барилгын тухай хуулийн 19.1.4-д заасны дагуу тусгай зөвшөөрөл байхгүй;
  • Барилгын тухай хуулийн 43.1.4-д заасны дагуу технологийн заавар, тохирлын гэрчилгээ байхгүй;
  • Барилгын тухай хуулийн 43.1.7.лабораторийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулаагүй;
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн урсалтын болон бөхийн хязгаар хангаагүй,
  • “Синвоюань” ХХК-ийн арматурын шошго зүүлт нь Хятад арматурын шошго зүүлттэй ижил, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх шинж агуулсан;
  • Барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитой байх, хяналт тавих гэсэн хуулийн заалтыг хангаагүй;
  • Үйлдвэрийн талбайн гадна болон дотор талд самбар болон ХАБЭА-ны тэмдэг, тэмдэглэгээ дутуу;
  • Ажлын байр болон ажилчдын түр амьдрах байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд дээрх аж ахуй нэгж байгууллагуудад зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцох талаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн чанарын шаардлага хангахгүй арматуруудыг дахин боловсруулах чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
худлаа(103.229.123.230) 2023 оны 06 сарын 12

хэдэн цаас аваад дуугүй болно П нууд.

0  |  0
Zochinх(86.111.136.211) 2023 оны 06 сарын 11

Ter chigtee hujaa ginh

0  |  0
М(66.181.160.40) 2023 оны 06 сарын 13

Импортын арматур шаардлага бүрэн хангасан гэж үү Адгийн наад зах нь жиндээ хүрдэггүй биздээ

2  |  0
Top