АНУ, Япон, Энэтхэг, БНХАУ хамтран Украины асуудлаар зөвлөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

АНУ, Япон, Энэтхэг, БНХАУ, Украины төлөөлөгчид Украины асуудлаарх өргөн хүрээтэй зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байна. Уулзалтад Оросын эсрэг хориг арга хэмжээ аваагүй зарим улсын төлөөлөгчдийн мөн урина гэж Японы “Nikkei” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Уулзалтыг Копенхаген хотноо хийхээр төлөвлөж байна. Эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ыг тус улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Японыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Такэо Акиба төлөөлнө. Тус уулзалтад Саудын Араб, Өмнөд Африкийн БНУ, Бразил, Туркийн төлөөлөгчдийн оролцуулах боломжийг хэлэлцэж байгаа аж.

Талууд Украин дахь мөргөлдөөнийг зогсоох арга зам болон Украины асуудалд төвийг сахисан байр суурь баримталж буй орнуудын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.169.126.128) 2023 оны 06 сарын 24

Бөөр авна гэсэн зар худлаа хүний наймаа гэсэн шүү ЦГ с анхааруулсан.

0  |  0
NEEWS(102.89.33.156) 2023 оны 06 сарын 24

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, Энэтхэгээс миний бөөрийг ($600,000 доллар) худалдаж авсан NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nвэбсайт: nyhcs.site

0  |  0
Уншигч(66.181.161.85) 2023 оны 06 сарын 23

Хятад нуруугаа харуулбал орос гэж байхаа болино, энэ бол тодорхой, харин хятад хэр удаан худалдаа хийх вэ л гэдэг байна.

0  |  0
зочин (202.9.46.75) 2023 оны 06 сарын 23

украйны асуудлыг зөвхөн Оросууд л шийднэ

1  |  0
Top