АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд олгох 175 сая ам.долларын тусламжийн шинэ багцын хүрээнд ханасан уран бүхий сум нийлүүлэх тухай албан ёсоор зарлажээ.
“Breaking Defense” хэвлэлд мэдээлснээр, тусламжийн багцад “Abrams” танкны ханасан уран бүхий 120 мм сум орсон байна. Аюулгүй байдлын үүднээс Пентагон хэдий хэмжээний сум нийлүүлэх тухай дурдаагүй байна. Эдгээр сум ойрын долоо хоногт Украинд нийлүүлэгдэх “Abrams” танкны байлдааны чадварыг нэмэгдүүлнэ гэж Пентагон мэдэгджээ. АНУ энэ намар Украинд 31 “Abrams” танк нийлүүлнэ. Одоогоор Украины 200 цэрэг Герман дахь АНУ-ын полигон дээр энэ төрлийн танкийг жолоодох, засварлах сургалтад хамрагдаж байна.
Цагаан ордны Киевт ханасан урантай сум нийлүүлэх шийдвэр нь шүүмжлэл дагуулна гэж “Breaking Defense” хэвлэлд бичжээ. Ийм төрлийн сум хэрэглэснээс гарах хорт утаа, хэлтэрхийнүүд энгийн иргэд болон аль талын цэргүүдийн эрүүл мэндэд аюул учруулна гэж ханасан ураныг эсэргүүцэгчид анхааруулж байна. Сум байгаа оноход ханасан уран өндөр температурт шатаж, цацраг идэвхт тоосонцор үүсгэдэг. Байгаа оноогүй сум аажмаар задарч, хөрс болон гүнийн усыг хорт бодисоор бохирдуулдаг гэж үзэж байна. Үүнээс өмнө Их Британи “Challenger 2” танканд зориулж Украинд ханасан урантай сум нийлүүлсэн билээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Фархан Хак ханасан уран хэрэглэж буйд түгшиж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
АНУ Украйнд тасралтгүй зэвсэг өгөөд байгаа мөртөө Орост хойд солонгос зэвсэг нийлүүлбэл шангий нь амсуулна гэсэн байна . Америк яахаараа дэлхийд бүрэн эрхтэй вэ
Оросууд хариуг нь хатуухан баринаа
lalriin baruuniihan zevseg uguud baival dain zogsohgui