"Ханжоу 2022" Азийн наадам өчигдөр албан ёсоор хөшгөө нээсэн билээ. Өнөөдөр манай багийн анхны медалийг буудлагын тамирчид маань авчирлаа. Эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээнд өрсөлдсөн Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд боллоо.
Одоогийн байдлаар Ханжоуд 11 орны баг медаль хүртээд байгаа бөгөөд Хятадын шигшээ 7 алтан медальтай тэргүүлж байна.
Монголын шигшээ баг эмэгтэй буудлагын багийн хүрэл медалиар наймд бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дөнгөж сая Жудогоор Баасанхүү гэж нэг хүүхэн хариугүй өрсөлдөгчид цэвэр даруулаад хасагдлаа, хайран улсын мөнгө